Sunday, 23rd of November 2014

Хүлэмжийн хийн мониторинг-2014

Хүлэмжийн хийн мониторинг-2014

1992 оноос АНУ-ын Далай Агаар мандал судлалын үндэсний төв /NOAA/ ийн дэлхийн мониторингийн лаборатори /GMD/, Ус цаг уурын хүрээлэнтэй хамтран хүлэмжийн хийн мониторингийн хэмжилт судалгааг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт Улаан-Уул (UUM) станц (Хойд өргөргийн 44.4516°,зүүн уртрагийн 111.0956°, далайн түвшнээс дээш 1007.00 м) дээр тасралтгүй хийж байна.
1
1 дүгээр зураг. Агаар дахь нүүрсхүчлийн хий CO2 /Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь Улаан-Уул станц /

Энэ станц нь Монгол орны зүүн өмнөд хэсэгт (Монголын цөл хээрийн бүсэд) хүний үйл ажиллагаанаас хамааралтай эх үүсвэрүүдээс хол оршдог. Энэ нь хүлэмжийн хийн мониторингийн хамтарсан сүлжээний нэг станц юм. Энд агаарын дээжийг тусгай шилэн баллонд 7 хоногт 1 удаа савлаж тус лабораторид явуулж шинжилгээний дүнг Ус цаг уурын хүрээлэн авдаг бөгөөд нүүрсхүчлийн хий CO2, метан CH4, угаарын хий CO, азотын исэл SF6 6-фтор хүхэр, болон нүүрсхүчлийн хийн С-13, О-18 изотопуудыг хэмжиж байна.
Гол хүлэмжийн хийнүүдийн дундаж агууламж Монгол орны нутаг дэвсгэр дээр тасралтгүй өсөж байна. 1992-2013 оны хооронд нүүрсхүчлийн хийн (CO2) агууламж 11,4 хувиар буюу 40.7 ppm-ээр (1 дүгээр зураг) метаны агууламж (CH4) нь 3.3хувиар буюу 60 ppbv-ээр (2 дугаар зураг) өссөн байна. Харин 2012 оны дунджийг авч үзвэл CO2 378.8 ppm, CH4 1887.3 ppbv ба SF 6 7.8ppt байлаа.
2
2 дугаар зураг. Агаар дахь метан CH4 /Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь Улаан-Уул станц / 
3
3 дугаар зураг. Агаар дахь 6 фторт хүхэр /Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь Улаан-Уул станц /
Агаар мандалд агуулагдах агууламж харьцангуй бага боловч дулааруулах хүчин чадал сайтай хүлэмжийн хий бол SF6 юм.1998-2013 оны хооронд Улаан-Уул станц дээр SF6 ын агууламж 2 дахин (3 дугаар зураг ) [Д.Оюунчимэг 2014] өссөн байна.
Өнөөдөр119
Өчигдөр355
Нийт152620
Таны ip хаяг 54.161.191.154
Go to top